...:::WELCOME:::...

Нэг л мэдэхэд ,,,

Бичсэн: Маша
02:02 , 2013-02-04 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Цаг хугацаа харавсан сум шиг ямар хурдан өнгөрдөг юм бэ?гэж ээжийг найзуудтайгаа ярьж байхыг сонсож байсан миний хүүхэд нас саяхан юм шиг л санагдаж байна.Тэр үед надад цаг хугацаа өнгөрч өгдөггүй байлаа.Учир нь би гэдэг хүн 10н жилийн ахлах ангийн сурагч байсансан.Оюутан болж Улаанбаатар хот орохыг хүссэн миний сэтгэл хэтэрхий яарсандаа цаг хугацааг удааныг гайхаж байсан юм.Гэтэл би одоо төрсөн гэрээсээ гараад 10н жилийг ардаа үдэн айлын эхнэр болчихсон байдаг.Энэ л мөчид саяхны мэт харавсан сум шиг өнгөрсөн цаг хугацааг гайхаж суунадаа.Хэтэрхий хурдан юмаа цаг хугацаа...Саяхан л үүнийг ухаар...


кальцийн агууламж ихтэй хvнсний бvтээгдэхvvнvvд

Бичсэн: Маша
04:04 , 2012-12-31 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
1 . Үнээний сүү Үнээний сүү нь шим тэжээл ихтэй , кальцийн хамгийн сайн эх үүсвэр бөгөөд кальцийг сайтар шингээхэд тустай . Үнээний сүү нь төгс төгөлдөрт хамгийн ойртсон хүнсний бүтээгдэхүүн хэмээн өргөмжлөгдсөн хамгийн төгс органик бүтээгдэхүүн юм . 2. Тараг Тараг нь мөн кальцийн маш сайн эх үүсвэр бөгөөд нэг аяга 150 мл тараг уухад 10аас доош насны хүүхдийн кальцийн хэрэгцээний 1/3 , том хүний 1/5ийг хангана . 3 . Бяслаг Бяслаг нь сүүн бүтээгдэхүүн дотроо кальцаар хамгийн баялаг нь бөгөөд энэ кальц нь хүний биед маш амархан шимэгддэг . Харьцуулбал : 250 грамм сүү =200 грамм тараг...


Оросын ерөнхийлөгч

Бичсэн: xvv
03:24 , 2012-12-23 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 4 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Нэг уншчихад илүүдэхгүй: http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/1994-archive-1994
Орос хэлтэй бол уг нь нэвтрүүлгийг нь үзчихмээр байгаа юм. Орос хэлтэй хүмүүс нь олоод сонирхоод үзэхэд бол бас зүгээр л юм шиг санагдлаа.

Ер нь би Путин гээд нөхрийг сүүлийн үед нэлээн хүндлэх болсон. Монгол бас Орос шиг ингэж өөрийн онцлогийг хадгалсан бодлоготойгоор, чангахан шиг бариад хөгжүүлэх ёстой улс юм байна гэдгийг үүнийг уншаад бас дээрхийг уншаад бодоод байгаа юм... Орос бас манайхтай их төстэй. Тэгэхээр Путин ахын бариад байгаа бодлого зөв гэж бодоод байгаа. Зарим хүмүүс дарангуйлагч ...


Гадны хөрөнгө оруулалтын талаар Эдийн засагчдад хичээл заах нь!

Бичсэн: xvv
09:27 , 2012-12-21 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
За зарим нэг нийтлэл уншаад төрсөн сэтгэгдлээ эндээ нэг үлдээмээр санагдав...

Ер нь боломж байсаар байтал дандаа гадны хөрөнгө оруулагчид гэж ярих нь уг нь бол буруушдээ. Яаж ийгээд өөрсдөө хийвэл уг нь боломж бий. Улам л гаднаас хараат, өөрсдөө улам бүр өрсөлдөх чадваргүй суларсаар л байх болно. Энэ бүхэн импортын татварыг тэглэж гадны бүтээгдэхүүнийг илүү хямдаар худалдан авах боломжтой, сайн муу хамаагүй болгосон тэр үеэс л эхэлсэн. Өөрснөө хийснээс хүний хийсэн муу юмыг ч хамаагүй шинэ бас "хямд" л үнэтэй бол ямар ч хамаагүй худалдан авцгааж түүнээс нь давуулж хямд сайн хийж болох өөрсдийн...


Цөмийн талаар хэдэн үг хэлчий

Бичсэн: xvv
01:11 , 2012-12-14 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 2 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Юу вэ? гэхээр саяхны нэг өдөр нэг их гоё нэртэй нэгэн том үйл ажиллагааг засгийн газар маань нэлээдгүй хөрөнгө мөнгө зараад хийв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг очиж зураг хөргөө даруулаад (магадгүй зохион байгуулаад) байгаа. Шилэнд шар нунтаг гээд юм хийгээд л аюулгүйг нь магтан дуулсан юм байх. Энд дараад зураг үзэж болно. Яагаад ингэж хөрөнгө зараад, цөмийн энерги, уран гэх зүйлийг аюулгүй гэж нотлох гээд зүтгээд байгаа талаар нэг бодоод үзээрэй. Энд асар их хувийн ашиг сонирхол яваад, улс эх орныхоо ирээдүй, ард түмнээ бодохгүй байгаа мэдлэг муутай хүмүүс ажиллаад байгааг олж харах хэрэгтэй. Яаг...


Ubuntu Unity болон GNOME 3 шинэ харагдацад сэтгэл дундуур байгаа хүмүүст

Бичсэн: xvv
20:12 , 2012-11-22 .. Бичигдсэн: Linux .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Ubuntu ба бусад GNOME2 хуучин хэрэглэдэг байсан хүмүүс хуучин харагдацдаа дассан байсан. Шинэ үбүнтү юнаити ба GNOME3 дээр дасахгүй байгаад байгаа, эсвэл шинээр Үбүнтү хэрэглэж эхэлж байгаа ч илүү их боломж хүсэж байгаа хүмүүсийн хувьд GNOME 2 шиг болгох талаар зарим зааврууд оруулъя.

1-р арга
Ubuntu дээр Cairo-Dock хэмээх dock-ыг суулгаж хэрэглэхэд яг MacOSX шиг болоод хэрэглэхэд их амар бас харагдац гоётой байдаг. 12.04-өөс хойш Cairo-Dock алдаа багатай их сайн ажиллах болсон байгаа. Software Center дотроосоо хайж олоод ...



Хоосон

Бичсэн: xvv
01:23 , 2012-11-19 .. Бичигдсэн: Бодрол .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос

Зовлон

 

Буддын шашинд хүн төрөлхтөнд үндсэн 3 гол зовлон байдаг гэх ба энэ нь ерөнхийдөө:

төрөхийн зовлон, үхэхийн зовлон, өвдөхийн зовлон

Мөн бүх зовлонгийн 3 үндэс нь:

уур, мунхаг, тачаангуй

Эдгээр сэтгэл зүйн зохисгүй элементүүдийг Би гэж нэрлэдэг бөгөөд цааш задарч маш олон төрлийн "би" - үүдэд хуваагддаг тул тэдгээрийг өөрөөсөө илрүүлсний дараагаар устгаж "зовлонгийн үндсийг хаадаг" гэж сургадаг.

 

 

Хутагтын дөрвөн үнэн

 

Хутагтын дөрвөн үнэнд нэг бүрчлэн тайлбар хийсэн байдгийг товчлон...



Кальци, магнийн бэлдмэлүүд

Бичсэн: Маша
23:08 , 2012-10-08 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Витамин  даралт ихдэх  кальци  магни  Хүнсний нэмэлт тэжээл  Шүд  яс  яс сийрэгжих

Нарны гэгдэх Д амин дэм нь өвлийн улиралд хүний биед ихээхэн дутагддаг тул хоол, хүнс, нэмэлт амин дэмүүдээр зайлшгүй нөхөж авах шаардлагатай байдаг. Д амин дэм нь организм дахь кальци, фосфорын шингэц, шимэгдэлтийг сайжруулдаг тул энэхүү бэлдмэлд Кальци, Магнийг Д амин дэмээр давхар баяжуулснаараа давуу талтай.

Витамин Д-тэй кальци, магни

Эдгээр элементүүд дутагдахад үс унах, шүд хорхойтох, яс сийрэгжих, хүүхдийн хөл майг...



жирэмсэний үед ямар амин дэмүүд хэрэгтэй вэ?

Бичсэн: Маша
22:33 , 2012-10-08 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Жирэмсэн үед хэрэглэх цагаан хоолны зөвлөгөөЦагаан хоолтой жирэмсэн эмэгтэйн хувьд жирэмсэн болсон гээд мах идэх нь хэцүү байдаг. Гэвч хангалттай уургийг та хаанаас авах бэ?, идэхгүй байх нь хүүхдийн эрүүл мэндэд зүгээр гэж үү?, гэсэн асуудлууд тулгардаг. Энд жирэмсний хугацаанд эрүүл аюулгүй цагаан хоолны талаар зөвлөгөө байна. Үүнд шаардлагатай хүнс тэжээлүүд багтсан байгаа.

Уураг
Хичнээн цагаан хоолтон хэрэгтэй уураг авахын тулд загас иддэг гэдгийг мэдэх бол. Жирэмсний үед уураг зайлшгүй хэрэг...


Эд зүйлсийн түүх

Бичсэн: xvv
17:36 , 2012-10-08 .. Бичигдсэн: Дусал мэдлэг ба Анхан шат .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Та уранхай оймсоо нөхөөд өмсөх, эвдэрхий электрон хэрэгслээ засаад хэрэглэхээсээ илүүтэйгээр хаяад шинийг авахыг эрхэмлэдэг үү? Тийм бол доорх видеог нэг үзээрэй. Сүүлийн үед их бичдэг болохоор бал олныг хэрэглэснээс соруулдаг чернилтэй үзэг хэрэглэвэл зүгээр юм байна гэж бодох болсон. Бас тэр хуванцар хонгион чернилээр цэнэглэдэг үзэг ч гэсэн үзгээ хямд зараад үлдсэн үнэнд нь олон чернилэн хонгио зарах зорилготой байх. Нэг гоё нарийн гардаг соруулдаг үзэг чернил олж авъя гэж бодож байгаа.

...


Цаасан шувууны үлгэр

Бичсэн: xvv
23:06 , 2012-10-04 .. Бичигдсэн: Алдартай .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Гурван эрдэнэд итгэмүй.

Хязгаар газрын нэгэн хүн Төр гэрэлтийн тавдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь.

Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна.Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асууруун.

Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл.
- Хямд гэв.

Бас өөр хийхэд хямд юу байна? гэвэл,
- Муу үйл хямд гэв.

Ямар юм цөөн бэ? гэвэл
- Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв.

Ямар юм олон бэ? гэхэд
- Сэрэмжгүй муу заяатан олон гэв.

Юу сайхан бэ? гэхэд
- Саруул ухаан сайхан гэв.

Юу хортой бэ...


Гардасил вакцин 4 жил орчим л сайн хамгаалдаг гэнэ

Бичсэн: xvv
13:37 , 2012-09-14 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 2 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Бэлгийн замаар дамждаг вирүсээс 4 жил орчим л хамгаалдаг вакциныг 11 настай бүх охидод хийх нь хэр зөв юм бол?
Би Монгол Улсынхаа иргэний хувьд Гардасилийн тухай сэтгэл эмзэглэмээр бичлэгнүүд , түүнээс л боллоо гэсэн охиноо алдсан ээжийн цөхрөлүүд, хортой вакцинийг хэрэггүй л хийлгэлээ гэсэн шаналуудыг олж мэдээд , мөн энэ вакцин манай оронд эхний ээлжинд 10 гаруй мянган хүүхдэд хийлгээд эхэлснийг сонсоод төр засгаасаа, үүнийг хариуцсан Эрүүл Мэндийн яам тамгийн газар түүний харьяа лабораторын газруудаас өөрийн эргэлзэ...


Нойр хулжаах хүсэл

Бичсэн: xvv
02:32 , 2012-09-05 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Анивчих оддын дор нойр хулжихдаа
Аальгүйхэн инээмсэглэх дүрийг чинь мөрөөдөн мөрөөдөн санана
Унтаж чадахгүй хөрвөөх уртхан шөнө бүрийг
Уулзах хүсэлд автах хором мөч бүрийг
Угтан ирж буй учралынхаа төлөөс болгон хүлээе
Удаанаас удаан тэвэрч хамтдаа үргэлж байя
Өдөр, цаг, мөч бүрийг
Өнгөрөөж алдалгүй цуг байж
Өтлөн өвгөрч, үхэн одох хүртлээ ч
Өвгөн эмгэн болж үрчийж атийсан хойноо ч
Өнгө алаг хорвоод хоромыг ч алдалгүй хамтдаа өнгөрүүлэх
Өмчлөх шунахай хүсэл сэтгэл шөнийн нойрыг хулжаана



...


Хөг оров

Бичсэн: xvv
17:48 , 2012-08-27 .. Бичигдсэн: 4 мөртүүд .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Он удаан тоосонд дарагдсан хөгжим
Оюуныг эзэмдэн зүрхэнд уянгална
Намуухан бөгөөд зөөлөн нэгэн аялгуу
Намираа шиврээ бороо мэт аажим цутган эгшиглэж байна...



Эх нялхасын газрыг зүгээр байлгаач!

Бичсэн: xvv
20:02 , 2012-08-25 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 1 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Хуучин хотын дарга нарын үед Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (хуучнаар Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төв)-ийн хашаанаас хувийн байгууллагуудад таслан өгч зөвшөөрөл гарган кадастрын зурагт оруулсан байдаг юм байна. ЭХЭМҮТ-ийн удирдлагууд бас солигдон энэ байдлыг илрүүлэн сүүлийн үед нэлээд тэмцэл өрнөж буй ч шүүхийн шийдвэр нь хувийн байгууллагуудын талд гардаг байна. Хувийн байгууллагуудын зүгээс том машинууд дайран оруулж эдгээр газарт барилга барихаар шөнийн цагаар оролдож байгаа.

Хэрэв таны хүүхэд, эсвэл дүү чинь, ...


Эрчүүдэд: Жирэмсэн эмэгтэй хүнийг яаж ойлгох уу?

Бичсэн: xvv
14:33 , 2012-08-18 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 3 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Бүсгүйчүүд жирэмслэхэд ямар хэцүү байдаг бол? Эрчүүд үүнийг хэзээ ч ойлгохгүй байх. Ямар хэцүү байдгийг үгээр тайлбарлах ч амаргүй болохоор бид эрчүүдийг жирэмсэн эмэгтэйчүүдийн оронд тавьж үзлээ. Ингээд доорх хэдэн жишээг уншаад эрчүүд бага ч болтугай ойлгон хандлагаа өөрчилнө гэдэгт итгэлтэй байна.

1-3 сартайд;

1. Орой болгон өөрийгөө хордлогонд оруул - жишээ нь удсан загас идээд араас нь сүү уу. Харин дараа нь юу болохыг нь мэдрээрэй.
2. Маргааш өглөө нь нойрны эм уугаад шууд ажилдаа яв. Хэрвээ дотор муухай оргиод...


Хувийн амьдрал

Бичсэн: xvv
20:05 , 2012-07-27 .. Бичигдсэн: Хувийн .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Гэгээрээд амар амарлингуй болчихсон юм уу яачихсан юм байгаа юм нэг их юманд сэтгэл хөдлөөд, эсвэл шунаж хүсээд ч юм уу байх аа больж дээ. Нас яваад намба суугаад байна уу, найман цагийнхаа өдрийн ажилд ядраад өвөө царайлаад байна уу мэдэх юм алга. Ямар нэгэн сонин соргог зүйлгүй өдөр хоног өнгөрөөд л байна. Сонин соргог зүйл хүсээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг. Нөгөө Хүрэлээ ахын эргэлзээ гэдэг шиг л юм болж байна дөө...

Ямар ч байсан сэтгэлээр унаад, муу муухай юм болсон юм алга. Бас баясаж хөөрөөд сайн сайхан болсон юм ал...


Skytel vs. Google

Бичсэн: xvv
16:25 , 2012-07-25 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Санал нэг байгаа болохоор энэ мэдээллийг хуулж орууллаа. Гоё рекламанд хууртаж буруу сонголт битгий хийгээрэй:


Өнөөдөр гадуур Скайтел компани анхны Монгол андройд таблет худалдаанд гаргалаа гэсэн мэдээ энд тэнд цацагдаж. Иймэрхүү царайтай эд аж:

Скайтел шинэ таблет ху...


Тархинд хортой 10 муу зуршил

Бичсэн: xvv
21:58 , 2012-07-09 .. Бичигдсэн: Дусал мэдлэг ба Анхан шат .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Анхаарал хандуулна уу!!!
Хүний биед нөхөн төлждөггүй ганцхан төрлийн эс бол хүний тархины эс юм. Ингээд энэ эсээ үхүүлэхгүй, гэмтээлгүй байхад тань тус болох хэдэн зөвлөгөөг орчуулан хүргэе:

::Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвөлсөн тархинд хортой 10 зуршил::

1. Өгл...


Тархинд хортой 10 зуршил

Бичсэн: xvv
21:28 , 2012-07-09 .. Бичигдсэн: Мэдлэгт дусал нэмэр .. 4 сэтгэгдлүүд .. 1 trackbacks .. Холбоос
rnrnАнхаарал хандуулна уу!!!
rnХүний биед нөхөн төлждөггүй ганцхан төрлийн эс бол хүний тархины эс юм. Ингээд энэ эсээ үхүүлэхгүй, гэмтээлгүй байхад тань тус болох хэдэн зөвлөгөөг орчуулан хүргэе:
rn
rn::Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвөлсөн тархинд хортой 10 зуршил::
rn...


{ Сүүлийн хуудас } { 17 -р хуудас Нийт хуудасны тоо: 59 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Миний хаягуудын нэг
Nugjii

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Компьютерийн номын жагсаалт
HTML хэлний код / Хэсэг - C- F/
break dance movie
!!! Эрчүүдийн анхааралд !!!
HTML хэлний код | Хэсэг - A-B |
Компьютерийн хор уршиг

Найзууд

xvv Маша