...:::WELCOME:::...

Насанд хүрэгчдийн кино өсвөр насныханд нөлөөлдөг

Бичсэн: xvv
18:12 , 2010-03-10 .. Бичигдсэн: Хүмүүжил .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Судлаачид өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн эрт бойжилтод санаа зовнин үүн рүү хөтлөөд байгаа хүчин зүйлийг судлахаар шийджээ. Шилжилтийн насныханд телевизийн хөтөлбөр, киноны хэсгүүд асар их нөлөө үзүүлдэг байна. Ихэнх тохиолдолд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ сексийн тухай ярих эвгүй байдаг ба зурагт бэлгийн хүмүүжлийн цорын ганц эх үүсвэр болдог. Насанд хүрэгчдэд зориулсан кино, нэвтрүүлэг байнга үздэг хүүхдүүд сексийн харилцаанд 33% эрт ордог гэсэн дүгнэлтийг судлаачид гаргалаа. Энэ нь эцэг эхчүүдийг нэвтрүүлэг сонголт, хүүхдийн кинонд илүү анхаарал тавихад хүргэж байна. Эрдэмтэд телевизийн хөтөлб...


Google Summer of Code

Бичсэн: xvv
01:43 , 2010-03-09 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
За нэг мэдээллийн чанартай зүйл хүргье.
Google-ийг бүгд мэднэ. Нээлттэй эхийн хамгийн том дэмжигчдийн нэг. 2005 оноос өнөөг хүртэл жил бүр GSoC гээчийг явуулж ирсэн юм байна. Энэ нь оюутнуудад зуны амралтын туршид нэр дэвшигдсэн нээлттэй эхийн төслүүдийн аль нэгнийх нь хөгжүүлэлтэнд нэгдэж Google-ээс тодорхой хэмжээний мөнгөн тэтгэлэг хүртэх боломжтой хөтөлбөр юм. Мөнгөндөө гол биш гол нь нээлттэй эхийн хөгжүүлэгчдийн хүрээг тэлэх зорилготой юм байна. 18 наснаас дээш мөн оюутан байх хэрэгтэй. Эхлээд аль нэг mentor прожекттэйгээ холбоо тогтоогоод түүний үндсэн дээр google-д бүртгүүлнэ. эхний уда...


Цас хаялсан үдэш

Бичсэн: xvv
02:05 , 2010-03-06 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 5 сэтгэгдлүүд .. 1 trackbacks .. Холбоос
Лаг армаанчиг нэр өгсөн хэхэ Хэнд ч хэрэггүй л юм бичиж сууна. Сая найзуудтайгаа ярьж сууж байгаад гарч ирсэн чинь цас хялмаалаад гадаа гоё байлаа. Гэр рүүгээ юу ч бодохгүй алхаад л, тэнгэрээс бяцхан ширхэгүүд хацар дээр буугаад хайлаад л, чимчгэнэсэн... Жавартай, цастай, намуухан, чимээ анир багатай ийм үдэш ганцаараа байх хамгийн гоё ч юм шиг. Магадгүй би ийм зожиг зантай ч юм уу. Заримдаа маш их ганцаарддаг ч, яг ийм үед гав ганцаараа нэг ийм амар амгаланг мэдрээд, замаар сүлжилдэх машинуудыг, замын хажуугаар унтах мэт ярайх модод, ихэнх нь унтарсан, ганц нэг гэрэлтэй цонхтой байшингууд, за...


Бүсгүй танд баярын мэнд хүргэе!

Бичсэн: xvv
11:53 , 2010-03-05 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Өргөн Монголын хатан
Өнөр бүлийн ээж
Бүүвэй аялах уян гоо
Бүхнийг шаглах уран гоо
Гэрээ гийгүүлэх саран гоо
Гэрэл цацруулах үзэсгэлэн гоо
Ээж аавын гүнж
Энхрий аальтай бүсгүй
Эрхэмсэг тансаг хатан
Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.
Сайхан баярлаарай!

Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрыг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ээжийгээ хайрлаж яваарай..

(Эх сурвалж: YIM)
...


ТоЛиНд - tatah

Бичсэн: xvv
19:01 , 2010-03-02 .. Бичигдсэн: Шүлгүүд .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Xааяа би өөрийгөө тэнэг гэж бодды,
Xувь төөрөг гээчийг өөрчлөнө гэж гүрийдэгий
Явуулын аальгүй салxи шиг xаа сайгүй тэнэчээд
Яаxаа мэдэxгүй xаа нэгтээ гэеүрч сууx гэж төрсийм чинь

Гашуун л биздээ нулимс , урсгаxгүй байвал барав
Ганцаардал гуниг хоёр нэг дорoo амьдардым чинь
Сэвтээ л биздээ сэтгэл, эмтрэxгүй байвал барав
Сэxүүн яваxын амтыг мэдэxгүй өнгөрсөн биш ямар

Эзэмд гэж сэтгэл байдгий
Эдэл гэж бие маxбодь оршды
Үнс гэж уруул заяасым xойно
Үxсэнээ xарамлаxы зүрx ч бас булгилдагий

Уйлж дуулж сөxөрч явлаа ч би
Өнгөө алдаxгүй ээ ямартай ч чиний өмнө!
Өтлөнө л биз дээ энэ бие, жамаас xойш
Өөртэй чинь зэр...


Харанхуй

Бичсэн: xvv
00:16 , 2010-02-24 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Хав харанхуйн дунд би бүдчинэ
Хачин олон өнгийн солонго толгой дээр туяарна
Хайж явна чам руу хүрэх гарцыг
Харин итгэл мөрөөдөл алга зүрхэнд
Хав дарж нуусан зүрхний чинь тэр мухрыг
Халхалж далдалсан өргөст төмөр хашааг
Гаталж хүрэхийг хүсэн бидэрнэ
Галзуурмаар нь чи хэтэрхий хол, улам холдох мэт...




Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла

Бичсэн: xvv
22:29 , 2010-02-23 .. Бичигдсэн: Шүлгүүд .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла
Олны өмнө гоо үзэсгэлэнтэй бай, бардам бай!
Хэн нэгэн чамайг харж эхнэрээ марттал
Хэтэрхий гоо үзэсгэлэнтэй бай
Зуурдхан ч хамаагүй чи дэлхийн хаан бай
Yүнээс илүү хаанчлал гэж байхгүй
Yнэндээ орчлон гэдэг хуурамч юм
Та нар шиг охидуудаар халаасаа дүүргэх
Танхай бардам баян эрчүүдээр дүүрэн юм
Охид минь бүжиглэ нарги, битгий гунигла
Огт танихгүй залууг үнс, тэдэнд дурла
Хамаагүй хард, гомдоод уйл
Архины мухлагт ороод гар
Залуусыг сонго, дарс уу
Алтанхан залуу насаа амтлаад үз
Аяа тэр чиний Yзэсгэлэнт боол чинь байг
Зөвхөн чи нэг юмыг ухаарах хэрэгтэй
Зөрж өнгөрөх олон өдрү...


Зүүд

Бичсэн: xvv
11:50 , 2010-02-17 .. Бичигдсэн: Янз бүрийн .. 4 сэтгэгдлүүд .. 64 trackbacks .. Холбоос
Найзуудтайгаа нэгэн жижиг гол руу гүүрэн дээрээс үсэрч тоглож байх юм. Гол зарим хэсэгтээ гүнзгий, зарим хэсэгтээ гүехэн. Үсрээд л инээлдээд л. Гэтэл нэг сахилгагүй охин доороос нь зүүгдээд найзуудаараа татуулаад гүүр руу шууд авирч байх юм. Би үсэрч гарч ирээд эрэг дээрээс хараад зогсож байлаа. Гэтэл нөгөө охиныг татаж байсан хоёр охин дийлэлгүй унагаад гүехэн хэсэг рүү нүүрээрээ ус руу унав. Эхэндээ ч бүгд шоолж инээгээд л. Гэтэл усан дотор цус...
Нөгөө охин эргэж дээшээ харж усан дотор суухад толгой нь аймар ярагдаад хагарчихсан, бид сандран гүйлдэж очоод түүнийг тэврэн эмнэлэг рүү гүйсэн. Х...


Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор Монгол бүсгүй

Бичсэн: xvv
19:59 , 2010-02-10 .. Бичигдсэн: Мэдээ .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос
  Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн босгыг алхана гэдэг Монголын төдийгүй дэлхийн аль ч орны залуучуудын хувьд мөрөөдөл нь. Тэгвэл тэр том сургуулийн профессор багшаар Монгол эмэгтэй ажилладагийг хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй байх. Налайхын уурхайчины гэр бүлд өссөн хар багаасаа физик, математикаар “өвчилсөн” айлын том охин өдгөө хэдийн цөмийн физикийн чиглэлээр Монголын ганц “сувд”. Уул уурхайгаа түшиглэж хөгжих тухай ярьж байгаа энэ үед гадаадад өндөр боловсрол эзэмшсэн олон залуус эх орондоо ирж сурсан мэдсэнээ дайчилж байгаагийн нэг нь Стэнфордын их сургуулийн профессор Агваанлувсангийн Ундраа хатагтай билээ. -Таны бага насны дурсамжаар яриагаа эхэлбэл ямар вэ?

-Миний ба...



7000 хятад оруулах Засгийн газрын нууц тогтоол олдов

Бичсэн: xvv
19:48 , 2010-02-10 .. 2 сэтгэгдлүүд .. 87 trackbacks .. Холбоос
Арай үнэн юм биш биз дээ? Арай ч нэр усаа тавьж байгаад ингэж худлаа бичихгүй байлгүй дээ?
Эх сурвалж: dashrentsen.niitlelch.mn/content/1374.shtml
Хятадууд олшров гэнэт олшров гэж хаа сайгүй бухимдана. Хаа л бол хятадууд. Би чинь Эрээнд  явж байна уу, Улаанбаатарт явж байна уу зарим үед мэдэхээ бүр болив. Богд–Ар хороолол гэхэд Хятад оршин суугчид Монголоосоо  хоёр дахин олон. Дорнод, Баянхонгорын уудам талаар ч хятадууд, Налайх, Эмээлтээр ч дүүрэн хятадууд. Нэг үе “Монголд  Оросууд л хог шиг элбэг” гэдэг байв. Оросууд манайхыг эзэлж байх үедээ зөвхөн цэрэг нь манай хүн амтай тэнцэж байсан гэдэг. Одоо бол” Хятадууд ёстой шороо шиг элбэг”  болж. Дэлхийн том хотуудад хятадуудын оршин сууд...


Монгол малын махыг Арабын орнуудад экспортлоно

Бичсэн: xvv
14:23 , 2010-02-10 .. 11 сэтгэгдлүүд .. 101 trackbacks .. Холбоос
Бээжинд энэ сарын таванд гурван талт хэлэлцээр болсон билээ. Уг хэлэлцээрт Монгол улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, БНХАУ-д суугаа Арабын орнуудын Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцсон. Уулзалтаар монгол малын махыг Хятадын нутгаар дамжуулан гуравдагч оронд экспортлоход учирдаг хүндрэлийн талаар хэлэлцээд хэлэлцээний үр дүнд Арабын орны ...


Тэнгэрийн цаг

Бичсэн: xvv
22:08 , 2010-02-06 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 12 сэтгэгдлүүд .. 75 trackbacks .. Холбоос
b телевиз гэнэ үү энэ нэг ТВ дээр нэг баахан хачин сонин бөө энэ тэр яриад л байх шиг байсан чинь бичхэн дүүгээ харж үлдэх хоорондоо санаандгүй ТВ харсан чинь харин үнэхээр сонирхолтой зүйлс ярьж байна. Нээрээ л бөө, удган нь олшрох тусмаа хэрэгтэй ч юм шиг.
Олон сонин сонин зүйлс ярьж байна. Миний бодож явдагтай үнэхээр нийцлээ. Хаа байсан харагдаж баригдаж сонсогддоггүй бурхан, эзэн энэ тэрээс арай л ойрхон л санагдлаа.
Хэдэн балай, дэмий т...


Их аварга Дагвадорж зодог тайлжээ

Бичсэн: xvv
15:59 , 2010-02-04 .. 9 сэтгэгдлүүд .. 94 trackbacks .. Холбоос
За өнөөдөр аварга маань зодог тайлж буйгаа Японы үндэсний NHK телевизээр мэдэгдэл хийжээ. "Тусалж дэмжиж байсанд баярлалаа. Зодог тайлж байна" гэсэн утгатай үгийг хэлжээ.
「いろいろお世話になりました。引退します」

Зарим Монгол залуус маань Япончууд дийлэхгүй болохоороо шахаж зодог тайлуулж байна гэсэн утгатай зүйлсийг мэдээллийн сайтуудын сэтгэгдэл дээр ихээр үлдээсэн байсан.
Миний бодлоор бол энэ тийм зүйл биш байх аа. Угаасаа сумо бөхийн дүрэм хатуу. Иймэрхүү ас...


Зүгээр л...

Бичсэн: xvv
22:48 , 2010-01-24 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Зүгээр л түүнийг санаад би инээмсгэлдэг
Зүйрлэшгүй үзэсгэлэнг бодоод санаа алддаг
Маргааш тааралдана гэж найдахдаа гэгэлзээд
Мандах нарыг хүлээн нойр хулждаг
Зүгээр л түүнийг бодоод би жаргалтай болдог
Зүрх булгилан, сандарч тэвддэг
Ухаан санаа минь холоос холд с...


The Invention of Lying (2009)

Бичсэн: xvv
11:08 , 2010-01-18 .. Бичигдсэн: Бодрол .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
Энэ их хөөрхөн кино байна. Давгүй хөгжилтэй, бас юм бодогдуулахаар кино юм аа.

Нээрээ л бүх хүн яг бодож байгаа бүх зүйлээ үнэнээр нь яривал энэ кинон дээрх шиг л юм болох байх даа Тийм болохоор хамгийн нандин гол зүйлсээ үнэн яриад, зарим зүйл дээр зүгээр л...


Германы засгийн газраас иргэддээ Internet Explorer хэрэглэхгүй байхыг зөвлөжээ

Бичсэн: xvv
12:04 , 2010-01-17 .. Бичигдсэн: Нууцлал, Хамгаалалт .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
Саяхан болсон Google.com сайтын эсрэг Хятадуудын хийсэн хакерын халдлагад ашиглагдсан байж болзошгүй, одоогоор илэрч засагдаж амжаагүй байгаа нэгэн цоорхой илэрчээ. Энэ нь Internet Explorer 6, 7, 8 хувилбаруудад бүгдэд нь байгаа бөгөөд Германы засгийн газрын Мэдээллийн технологийн нууцлалын албанаас нийт иргэддээ энэ алдааг Microsoft компаниас засах хүртэл Internet Explorer ашиглахгүй байхыг зөвлөжээ. Ер нь IE дэлхий дээр хамгийн их хэрэглэгддэг ч удаан, алдаатай ажиллагаатай, аюулгүй ажиллагааны хувьд цоорхойтой зэрэг асуудлуудаас болоод нэр хүнд нь унаж, бусад веб хөтчүүдэд тэр дундаа Firefox-т шахагдаж байгаа юм. Дусал.нэт сайт маань ч бас та бүхэндээ Галтүнэг веб хөтчийг хэрэглэхийг зөвлөдөг билээ. Монгол хэлний алдаа шалгагчаас эхлээд олон хэрэгтэй нэмэлт суулган хэрэглэж болдог гайхалтай програм шүү....


Сэрэмжлүүлэг (Интернетэд хувийн мэдээллээ нууцлах)

Бичсэн: xvv
20:18 , 2010-01-15 .. Бичигдсэн: Мэдээ .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Саяхан нэг ийм гэмт хэрэг гарчээ. Та бүхнийг хувийн мэдээллээ интернетэд нууцалж байхыг зөвлөж байна.

...


Blender

Бичсэн: xvv
18:49 , 2010-01-13 .. Бичигдсэн: Нээлттэй эх .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
Нээлттэй эхийн алдартай, мэргэжлийн түвшний програмуудын нэг болох Blender-ийн танилцуулгыг Шараваагийн бло...


Бичсэн: xvv
00:03 , 2010-01-04 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Холын холд, яг хажууд
Хов хоосон, дүв дүүрэн
Гүнээс гүнд, угаас угт
Цэв хүйтэн, аагим халуун
Сүүмийх бүдэг, хур...


Таны таалагдсан залуу хир sexy вэ? - Эрчүүдийн секс зурхай

Бичсэн: Маша
14:16 , 2010-01-03 .. Бичигдсэн: minii bodol sanaa .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Хонины орд (III/21-IV/21)
Од гаригс энэ ордны эрэгтэйг өөртөө итгэх итгэл, эрэлхэг зоригоор шагнажээ. Хонин...


{ Сүүлийн хуудас } { 28 -р хуудас Нийт хуудасны тоо: 59 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Миний хаягуудын нэг
Nugjii

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Компьютерийн номын жагсаалт
HTML хэлний код / Хэсэг - C- F/
break dance movie
!!! Эрчүүдийн анхааралд !!!
HTML хэлний код | Хэсэг - A-B |
Компьютерийн хор уршиг

Найзууд

xvv Маша