...:::WELCOME:::... | |
|
Зүрх сэтгэлийг минь хулгайлж авчихаад Зүгээргүй бас дэвсэлдэг нь юу вэ Зугтаад нуугдаад мартъя гэхээр Зулгааж хойноос татах нь юу вэ Хэнд ч мэдэгдэлгүй хулгайлж авчихаад Хэнзхэн зүрхийг минь гишгэх нь юу вэ Хэрж хүлээд ганцаар үлдэе гэхээр Хэмэлж чангааж зовоох нь юу вэ.
Борхон зүрхийг гишгэх байсан бол Болзож юунд горьдлого төрүүлээ вэ Алагхан зүрхийг базах байсан бол Анхнаасаа юунд итгэл өгөө вэ Далдхан зүрхийг минь хатгах байсан юм бол Дан цамцтай гадаа юунд хүлээгээ вэ Онцолж сонгож чадахгүй байсан юм бол Оролдож юунд тоглоом болгоно вэ Хуучин түүндээ хайртай байсан юм б... Хамтдаа хэвтээд оддыг тоолмоор Харвасан нэгэнд нь хүслээ шивнэмээр Гараасаа барилцаад мөсөн дээр гулгамаар Гайхуулж онгирон чангаар инээмээр Сайн тэврүүлээд ардаа суулгаад Салхи татуулаад байктай хурдалмаар Дэр бүтээсэн үсийг илбэмээр Дэрлүүлж гараараа тэврэн нойрсуулмаар Сугдан хөтлөлцөн гудамжаар зугаалмаар Сууж цэцэрлэгт чамтайгаа үлдмээр Сэрүүн үдэш мөрөөр чинь тэвэрмээр Сэтгэлийн үгээ зүрхнээсээ шивнэмээр Ирээдүйн мөрөөдлөө хамтдаа хүүрнэмээр Ижилдан дасаад хун шувууд шиг баймаар...Тэвэр дүүрэн сарнай ямар гоё вэ Шилэн цонхны цаана анивчих гэрлүүд Шивнэлдэн анивалзах нь дэндүү уйтгартай Ширүүлж уурлаад тасарсан утасны дуу Шивж зүрхийг өвтгөж чихэнд бийб бийб Хорвоо ертөнц хов хоосон болоод Хотын гэрлүүд ч уйтгар гунигт автаад Хоол идээгүй ходоод дугараад Холын холд гараад гүймээр Хоолой мэдэн чанга хашгирмаар Хорьж дийлэхгүй нулимс зангирч Хошуу унжиж уйлаад авмаар Чимээгүй өрөөнд ханын цаг чаг чаг Чийгтэй агаар салхивчаар үлээх нь жиндүү Сэтгэлийн угаас хүйтэн мөс хайрч Сэрүү оргин жихүүдэс хүрч чичрэнэ...Юугаараа тэр намайг ингэж татна вэ Юпкээрээ юу нүдээрээ юу биеэрээ юу Хүнд байхгүйг түүнээс би эрж хайгаад олохгүй Хүсэл татах нэг зүйл түүнд л байдаг Хэн хэнээс илүү гэж хэлэхгүй ч гэлээ Хэтэрхий их татагдаад байх юм тэрэнд л Нүдээр хараад олохгүй тэр нэг зүйл юу юм бол Нууц бөгөөд өөр хэнд ч байхгүй тэр юу вэ Дэлхий ертөнцийн өөр хаанахын хэнд ч Дэндүү хүчтэй энэ зүйл байхгүй Дийлж намайг татах тэр нэгэн зүйл Дэлгэрч ургаад түүний л дотроос цацраад байна Хэрвээ тэр соронзон бол би төмөр байх Хэрвээ тэр чихэр бол би хэл байх Хэрвээ тэр нуур бол би хун байх Хэрвээ тэр цэцэг бол... Хэн нэгнээр орлуулж болохгүй нь Хэзээ ч бас мартаж чадахгүй нь Хэлсэн үгэнд нь гомдмоор байдаг ч Хэдий удалгүй тайвширч л орхих юм Орхиод мартаад холдоод явъя гэвч Огт гарахгүй бодолд минь байна Орлуулж нэгнээр мартая гэвч Ондоо хэнийг ч багтаах аргагүй нь Булгиж догдлох энэ зүрхний эзэн нь Бусдад зай үлдээгээгүй тэр л нэг охин....
Ширвэж дургүйцхээ азнаач чи минь Хөөрхөн бүхнийг чинь энэ нүд өөрөө Хөөрч догдлон харчихаад байх юм Дахиж харахгүй хичээх гэвч Далдуур татагдан хүсээд байх юм Өөрөө чи тийм хөөрхөн болохоор Өхөөрдмөөр дэндүү энхрий болохоор Харахгүй байж үнэхээр тэвчихгүй Халхлаад ч нэмэргүй тэсэж чадахгүй Айлгүйхэн харц, аядуу хөдөлгөөн, Дурлам нүд, булбарай хацар, Халуун арьс, зөөлөн гар, Эгдүүтэй яриа, өхөөрдөм хацар, Хараад баймаар, хазаад авмаар Атгаад тавимааргүй, ахиулаад тэвэрмээр Дээр нь бас юуг нь мэдэхгүй Дэндүү их татах увидастай болохоор Нүд ... Нэгэн хайр (өгүүллэг)
Онгоц саатаад хүлээгээд тэр бараг бүтэн цаг уйдан суулаа. Харих гэж яарсан түүний хувьд энэ 1 цагийн хугацаа Японд өнгөрсөн 10 сарын хугацаанаас ч урт санагдана. Түүнийг Билэгсайхан гэх бөгөөд найзууд нь Бэк гэж дууддаг. Япон улсын Осака хотын нэгэн Их Сургуульд сурдаг бөгөөд зуны амралтаараа нутаг буцаж яваа нь энэ билээ. Эх нутгаа зорин яарах сэтгэл нь түүнийг байж ядуулна. Одоо түүний хувьд очих гэж яарч байгаа бас нэг гол зүйл нь аав ээж, хайртай дүүгээс нь гадна түүний хамгийн сайн хоёр найз нь хүлээж байгаа. Тэр гурав бүр арван жилийн 1-р ангиас л нийлж тоглон үерхэн найзалсан хэзэ...
..Инээмсгэлэн ширтэх тэр нүдийг хармаар
Элдвийг бодон орон дотроо хөрвөөнө Өглөө болтол зүүдэндээ түүнийг хайна Өнөөдөр бас л түүнгүйгээр өдрийг өнгөрөөнө Гараас нь хөтлөнхөн гадуур алхахсан Газар дээгүүр түүнтэй дүүлэн нисэхсэн Тэнгис, Од, Номин-д зэрэгцээд кино үзэхсэн Тэвэрч суугаад оддыг тоолохсон Үүр цайтал худлаа ярихсан Үнэмшин гайхахыг хараад өхөөрдөх юмсан Замаар өнгөрөх бусдад гайхуулахсан Зальтайхан эрхлэх нүднийг дандаа харахсан Хармаар байна хармаар байна зөвхөн л хармаар байна....... Би яах гэж төрсөн юм болоо.
Би
Бидэр үгсээр бусдыг шордох гэж лав төрөөгүй Битүү санаагаар нэгийгээ хорлох гэж бүр ч төрөөгүй Бэлэн юман дээр туйлах гэж төрөөгүй Биеэ тоож, бусдыг дорд үзэх гэж төрөөгүй ээ. Би Үхсэний дэргэд өөрийгөө зөвтгөх гэж төрөөгүй Үйлийн үртэй эвлэрэх гэж ч төрөөгүй Хувийн жаргалаар хайраа бөхөөх гэж төрөөгүй Хуулийн цоорхойгоор монголоо мөлжих гэж төрөөгүй ээ. Би Дарсанд шунаж амьдарлаа жадлах гэж төрөөгүй Даавууг хатуу гэж торгонд хөлбөрөх гэж ... тэнд цохилохгүй...
Чанга тэврээд бүжсэн нь цөөнгүй, гэвч
Чамаас илүү янаг нь ч бий, гэвч Урин дуудсан аальтай нь олон, гэвч Уярч догдлон чамдаа л... Үзэсгэлэнтэй сайхан нь цөөнгүй, гэвч Өдөн дууддаг нь ч бий, гэвч Зөөлөн үнссэн нь ч бий, гэвч Зөвхөн чи л өөр... Аварга том давалгаа юу юугүй нөмрөн Амжиж зугтаж чадалгүй урсаж орхих Барьж байсан далангаа сэт цохин Багтаж ядах урсгал чиний л зүг... Сайханд татагдан тэмүүлдэг нь хүн болохоор Санан догдлон дурладаг нь бид болохоор Гайхалтай үзэсгэлэнд бүгд л татагддаг болохоор Галын гэрэлд эрвээхэй тэмүүлдэг болохоор Наалинхай ялдам аашаа дарж чи...
...Өргөстэй ишийг л харвал сарнайн үзэмжийг мэдэхгүй
Өнгөгүй хальсыг хараад л кивиний амтыг мэдэхгүй Өнгөөр туяарахыг нь хараад ч солонго хоосныг мэдэхгүй Өд далавчийг нь хараад тахиа нисдэггүйг мэдэхгүй Адилхан харагдах алимнууд ч Амт нь бас ондоо... 2009.1
Хархан нүдэнд гуниг үлдээх бол
Хайртай байсан ч үнсдэггүйээ би Хагацаж салахаа мэдэж байгаа бол Хайрч дааруулахыг хүсдэггүйээ Хайртай нь үнэн болохоор хэн ч ялгахгүйээ Харц минь зөөлөрнө дөө адилхан л Гэхдээ би чадахгүйээ Гэрлэхгүйгээ мэдэж байвал тэвэрдэггүйээ Харин чамайг би тэвэрмээр Хайрлахаас айж байгаа ч уусчихмаар Халуун уруулыг чинь үнсмээр Хамаагүйээ тэгээд түлэгдмээр... Ариусын шүлгийг уншаад хариулж бичсэн ч гэмээр юм уу. Бичмээр санагдсан юм: https://arius.blogmn.net/19366/ ...
..Инээгээд ярих хоолой чинь хөөрхөн
Эгдүүтэй хонхойх хацар чинь хазчихмаар Яриад алхахдаа нисчихсэн байдаг Янагхан чамдаа дурлан дурласаар л... ...Үнэндээ чи жирийн л нэгэн Үгүй гэхдээ бусдаас онцгой Юу гэдгийг мэдэхгүй юм Юүлж сэтгэл рүү асгараад байна... ...Үнсдэг, би чамайг, чи мэдэхгүй Үнэндээ одоо ч тэврээд л зогсож байна Халуунаар ч биш бас хүйтнээр ч биш Харцаараа би үнсдэг, Жимс адил уруулын чинь амтыг Жингүйдэн би хангалттай мэдэрдэг Жинхнээсээ үнсвэл пуужин болох биз дээ ...Нүдийг чинь би эгцэлж хардаггүй Нүглээ нуух гэсэндээ биш юм Нүцгэн сэтгэлээ далдлах ...
...Ялдам занд чинь татагдаад байх юм
Ягаахан хацар чинь бодогдоод байх юм Хөөрхөн инээмсэглэл чинь санагдаад байх юм Хөвөн дүүлэх шиг гулгамаар л байх юм... Инээмсэглэхийг нь ургуулаад баясдаг болчихжээ Ирж яваа хүнтэй зөрөхөд гайхаж харахымаа Зүрх хавьцаа дүүрэн болчихжээ Зүгээр л чамайг санаад байна... 2009.1 нялхрал...
...Сэтгэлд хөгжим эгшиглэж
Сэмхэн лугшилтаар зүрх бүжнэ Өөрийн эрхгүй мөрөөдөлд умбан Өөр нэгний зүгт бодол тэнэнэ Өнгийн гэрэл гялбан цацарч Өр зүрхэнд диско болно... (метрополис нүүгээд ирчихсэн юм уу даа хаха...) ...Дэр нь болчихмоор Дэрлүүлж баймаар Үнэрийг нь шингээмээр Үсийг нь имэрмээр Хацрыг нь илбэмээр Хамрыг нь шүргэмээр Хажуу талдаа зурагтай Хайтан ягаан дэр болчихмоор... ...Өнгийлөө гэрэлтэй байна Үсрээд ормоор солонгорч байна Өнгө нь үл мэдэгдэх түүний сэтгэл Үнсгүй шатаах галтай ч юм уу Үүрд хөлдөөх жавартай ч юм уу Өөрийн мэдэлгүй сорогдон татагдса... Монголын өнгө...
Блогоор холбогдон танилцсан хэсэг андууд Банжиг фото аялалаар явж ирээд дурандaa буусан хорвоогийн өнгийг бидний өмнө дэлгэжээ:
http://nyam-ochir.blog.banjig.net/post.php?post_id=129398 Маш их таалагдлаа. Би сая сэтгэгдлээ үлдээхээ мартаад бичих гээд яараад хүрээд иржээ... Та нар орж сэтгэгдлээ үлдээгээрэй. Бие биендээ урам хайрлая, бүлээн дулаан үгс хайрлая . http://www.anjigai.com/post.php?post_id=129154
За тэгээд Анжигай ахын блогоос холбооснууд туув :-b ЭНД ДАРЖ Надиагын зу... NTRegOpt registry compactor
Regitry гэдэг бол Windows үйлдлийн системтэй компьютерийн гол тохиргоог агуулдаг хэсэг юм. Харин энэ нь удах тусам нэмэгдэж, компьютерийн ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.
NTRegOpt бол registry compactor буюу шахаж цэгцлэгч програм юм. Таньд зөвлөхөд энэ програмыг хэрэглэхдээ нээлттэй байгаа бүх програмаа хаагаарай. Суулгасны дараа танаас доорх цонхтой адил цонх нээгдэн асуулт асууна: Энд хэдийгээр Vista бичигдээгүй ч NTRegOpt Албан ёсны веб саит дээр нь Vista-г бүрэн дэмжинэ гэж бичсэн байгаа. Үүний дараа та хэрхэн таны регистиг янзлаж буй статусыг харах болно. Ингээд дууссан... Yahoo messenger-н нууцуудаас
Нуугдаж нэвтрэх
Yahoo messenger-т хүмүүс нуугдаж invisible байдлаар offline (саарал харагддаг) нэвтрээгүй юм шиг бусдад харагдуулж орж болдог. Үүнийг анх нэвтрэхдээ Sign in as invisible to everyone гэдгийг чагталж орж болох ба орсныхоо дараа мөн Messenger цэснээс My Availability->Invisible to everyone гэж сонгосноор нуугдаж болно. Зөвхөн нэг хүнийг, эсвэл нэг бүлгийг сонгоод байнга нуугдаж ч болно. Ингэхдээ тухайн хүнийхээ эсвэл бүлгийн нэрэн дээр хулганы баруун товчийг дараад stealth settings->Appear permanently offline гэж сонгож тохируулдаг. Харин байнга биш зөвхөн энэ удаад л тэр ... Тамхи бэлгийн сулралд хүргэдэг
Анх 4-р курст байлуу даа манай найз зуныхаа амралтаар Кубээс ирэхдээ навчин тамхи авчирч бэлэглээд. шар айраг шимэнгээ тэрийг нь сороод л таатай байсан... Дараахнаас нь уушгилж сураад л.. Найзуудтайгаа ууж суугаад л сорох дуртай, эрээн утааг сонирхох дуртай болсымаа гэж... Нэг л тайвшраад л сайхан шүү.. Пиво тэр 2-н сайхан хоршихыг ч хэлэхэв. Ямартай ч тамхинаас гарах шийдвэр дээх нь гаргасан юм.
Энэ маань нэг шинжлэх ухааны сэтгүүл дээрх нийтлэлийг уншсанаас болсон л доо. Тамхи татдаг болон хэт тарган эрчүүд туранхай татдаггүй эрчүүдээс эрт бэлгийн сулралд өртөх хандлагатай байдаг гэнэ лээ. ... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудМиний хаягуудын нэгNugjii АнгилалуудСүүлийн бичлэгүүдКомпьютерийн номын жагсаалтHTML хэлний код / Хэсэг - C- F/ break dance movie !!! Эрчүүдийн анхааралд !!! HTML хэлний код | Хэсэг - A-B | Компьютерийн хор уршиг Найзуудxvv Маша |