...:::WELCOME:::... | |
Playtime дажгүй болжийлээ...
За өнөөдөр уг нь ганцаараа юм чинь үзкүй байя гэж бодож байсан ч нэг найз маань ганцаараа болчихоод байна гээд дуудаад байхаар нь, бас ч гэж өөрөө үзэх хүсэл сонирхол маш ихээр цээжин дотор агуулагдаж байсан болохыг илрүүлэн Playtime үзэхээр гараад шидчихвээ...
Дажгүй л болж байна... Би ч угийн панк талруугаа л сонсодог болохоор сүүлийн хамтлаг (Эдвардс гэлүү?) дээр жинкэнэ ертөнцөөс тасрав... 5 Боргио уучиж... бараг согтчиж :P Тэхдээ согтсондоо тасарсан юм биш шүү. Рок хөгжимд уусч тасран ниссийн шүү! За нэг сайхан өдрийг өнгөрөөгөөд одоо орондоо орох гэж байна... (Өглөө болжийношдээ... ю... Бадар-Ууганы ард
Вимо-оос туучихлаа :) Сүрнээд баярлалаа :) Хуучин утсыг дүү засуулж хүнд өгсөн чинь өглөөнөөс хойш миний утсыг ажиллахгүй болгочихжээ. Скайтел орж холбуулахаас :(
За тэгээд Бадар-Ууганы ард... Гоё юмаа :D Алт авах байхаа манай 2. Бүгдээрээ сайн залбираад дэмжээд сууцгааж байя даа :D Нэг дуртай дуугаа оруулчихъяГоё зурагтай сайт байна уу хүмүүсээ?Өмхий жунгаа нар...
http://altargana.blog.banjig.net/post.php?post_id=72845
23. Saruul (зочин) | 2008-08-14 17:31:17 China bas uneheer huchirheg oron. Tiim l mgl-chuud durgui yum bol hilee haagaag neg sar uz de.. Uzen yadaj muulaad l bh yum tiim l oorsdoo yumaa uildwerleed china-n tsarai harahgui amidarch chaddag bolson uedee olon yum bichmeer bna. Hamriin dor hagarhai gedeg shig yu l bol yu bichij yarij bno gej bodoo yu!!!!!! Энэ 23-т бичсэн шиг иймэрхүү сэтгэгдэл бичээд байгаа хүмүүсийг үнэндээ өрөвдөөд баркүймаа хэхэ Ямар өчүүхэн өтнүүд вэ дээ... Хятадууд ч бай хэн ч бай хилээ хааг л дээ. Биднуус ө... Гажиг шүү дээ...
...Өглөө яагаад ч юм нэг л нойр сэргээд босчихов. Ер нь би лагер дээр ирэхээрээ эрүүл агаарт эрт сэрээд гарч гүйгээд байдаг юмаа. Өнөө өглөө үүр дөнгөж хаяарч байхад сэрээд гарч 00 орчихоод буцаж явтал тэнгэр цоорчихсон мэт нүхээр нэгэн гэрэлтэй, ямар нэгэн онгоц шиг зүйл харагдав. Бүүр их ойрхон харагдаад газраас чулуу аваад шидчихсэн чинь оноод метал зүйл онож байгаа хөндий чимээ сонсогдов. Яагаад ч юм би зугтах ёстой гэж бодон байдгаараа зугтаад нэгэн жижигхэн цагаан байшингийн балгас руу орж нуугдаж байх юм. Хажууд миракл явж байхын. За тэгээд тун удалгүй хэдэн хэдэн хүн орж ирээд биднийг ...
Эхний алтан медаль :)
Сэргэн мандалтын үе иржийгаам шиг санагджийна шүү! Үнэхээр гоё байнаа!
Өчигдөрийн Отрядын Гүндэгмаагийн мөнгө медаль үнэхээр гараа нь байжээ :D Цаагуур чинь мөнгөлсөн алтан медаль гээд яригдаад байгаа :) аааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа жоохон хашгирч авы за тэгээд алгаа явуулаарай цохиод цохиод явчий! Найдангийн Түвшинбаяр үнэхээр бахархмаар сайхан байлаа. Олимпын тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглэхийг хараад газар буумааргүй л болчихлоо :D Нулимс дуслах шахаж байна. Түрүүн дагаад уйлчих шахсан. Найзуудтайгаа хамт үзсэн болохоор... Хэдэн өдөр
Хэд хоног аав, ээждээ эрхэлж байгаад ирлээ
Нэг найз охиныхоо блогийг танилцуулъя. http://cocktailroom.blogspot.com/ Найз охин гэж нөгөө юу шүү дээ, буруугаар ойлговоо та нар Бас энийг уншаарай: https://www.blogmn.net/tselmegtenger/2008/8/15432/ Баярлалаа 2
Тэнэмэлүүд гэж хараалгаад, архи уухдаа уугаад, хог ухаад, түүгээд яваа тэр хүмүүст баярлалаа гэж хэлмээр санагдаад. Тэр хүмүүс үнэхээр бидэнд маш хэрэгтэй юм хийгээд байна гэж бас бодогдоод баярлалаа гээд хэлчихье гэж шийдлээ. Мэдээж тэд нар юу гэж л уншив гэж дээ. Гэхдээ яахав...
5 жилийн дараа намайг цэвэр ус уух, найзуудтайгаа зуны амралтаараа зугаалж жаргалаа эдлэж, голд сэлэх эсэхийг шийдэх зүйлд энэ хүмүүсийн хийж буй үйлс нь хэрэг болж байгаа гэж бодох юм. Мэдээж тэд нар бол юун тийм юм бодох манатай л байх л даа. Ямар ч л байсан гэхдээ тэд хийж байгаа нь л үнэн болохоор баярлалаа ... БОБ (copy&paste)
Маш их таалагдсан тул эндээ хуулж тавилаа.
Уг нь америк орон ажиллаж, амьдрахад даана ч нэг таатай, тайван сайхан орон. Тийм ч учраас дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн есөн шидийн улс бүх насаараа уусан шингэдэг байх. Ёстой л нэг уул ус, өвс ургамал нь жигдэрсэн нутагт мал тогтдогтой л адил юмдаа. Ийм газар ирсэн хүн өөрийнхөө тайван амьдрал, өссөн төрсөн нутаг гэсэн ац бодолд дарагдан яаж ч чадахгүй байсаар он цагийг өнгөрөөчихдөг юм билээ. Гэлээ ч гэсэн би буцаж явнаа. Намайг буцах шийдэлд эргэлт буцалтгүй хүргэсэн нэгэн хүнийг санахгүй байхын арга алга. Магадгүй тэр хүн намайг энэ үе... Баярлалаа 1
Бурхан гэж байдаг бол тэр нөхөрт үнэхээр их баярлалаа. Дараа нь компьютер, интернетийг бүтээсэн тэр нөхдүүдэд бас баярлалаа.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Амьдрах хүслэнгээр болоод блогоор танилцсан зарим нэг найзуудтайгаа Туул голын эрэг рүү санаандгүй шахам байж байгаад гэнэт шийдвэр гаргаад гараад шидчихэвээ. Үнэхээр сайхан байлаа. Диваажин гэж хэрвээ байдаг бол яг тэнд л байлаа даа. Үзэсгэлэн төгөлдөр бүсгүйчүүд, өнгө алаглах цэцэгс, давалгаалан урсах Туулын ус арьс илбэж, амтлаж шарсан махаар хамар, ам, улаан хоолой, ходоод жаргалаа эдлэж, наран дулаахан ээж, найзуудаараа хүрээлүүлсэн ү... Хайргүй сексийн сул талууд...
itsme -н блогоос нэг бичлэг уншаад (хатуухан бөгөөд энгийн үгээр үнэнийг гоё хэлсэн байлээ. Нэрэн дээр нь дарж ороод уншаарай...), бас Ободын сүүлийн бичлэгийг уншаад бодоод тооцоод үзсэн чинь...
...Найзууд ч янз бүрийн л юм ярьдын. За ер нь албан ёсны бичнээ Ганц удаагийн үйлдлээс болоод дараа нь олон жил шаналж, үр удамдаа гай тарих зүйл хийх үү? Элэг болон умайн хүзүүний хорт хавдар гээд хавдрууд хүртэл бэлгийн замаар дамждаг гэдгийг мэдэх үү? Папилома, герпес, дох, гепатит-B ба С буюу элэгний шар гээд вирусын гаралтай олон өвчнүүд бэлгийн замаар дамждаг. Тэрэн дотор ДОХ шиг шууд хүн... Хуулиа мэдэцгээе.
www.legalinfo.mn
Яг одоо хvчинтэй байгаа бvх эрх зvйн акт, vнэн зөв мэдээлэл энд бий. Эрх зvйн vнэн зөв мэдээлэл Таны эрх чөлөөт амьдралын эх vндэс мөн... Цааш нь дамжуулна уу. Хуулиа мэдэцгээе, эрхээ хамгаалцгаая, хэрэгжvvлцгээе! Хувцаслалтаа яаж зохицуулцгаадаг вэ?
Өнөөдөр http://fashionmongolia.blogspot.com/ гээд блогийг анх удаа уншлаа. Маш их таалагдсан тул мэдэхгүй хүмүүс байвал танилцуулах гэсэн юм. Ер нь бол брэндийн хувцас зардаг дэлгүүрийн ч юмуу блог юм шиг байна. Харилцах утас энэ тэр нь толгой хэсэгт нь байх шиг байна. Хэдий жирийн сурталчилгааны блог ч гэсэн бичлэгүүд нь үнэхээр дажгүй, их мэдээлэл сайтай санагдлаа. Ялангуяа миний дуртай жүжигчдийн стилл, онцлогуудыг нь яг нүдийг нь олж гаргаж бичжээ.
Тэр хуурамч хувцас хэзээ ч битгий өмс энэ тэр гэсэнтэй бол нэг их санал нийлэхгүй байна л даа. Том ч бай, жижиг ч бай, хятад ч америк ч бай бр... Хэрэв хүүхнүүд программ хангамж бол...
Хахаха хөгжилтэй бөгөөд програм софтвэйрүүдийн лицензийн талаар сайн мэдэхгүй хүмүүст янзын тайлбар өгч чадна байхаа
Хэрэв хүүхнүүд программ хангамж бол залуучууд юзерүүд буюу хэрэглэгчид байж таарна. -хэрэв хүүхэн тантай унтчихаад хариуд нь юу ч нэхээгүй бол freeware хувилбар болж таарна. -хэрэв хүүхэн тантай үнсэлцэж, хөхөө оролдуулахаас өөр зүйл зөвшөөрөхгүй байгаа бол демо хувилбар болж таарна. -хэрэв хүүхэн тантай секс хийчихээд дараа нь «буцалтгүй тусламж болгож таван цаас, үгүйдээ гэхэд сүүтэй шоколад байвал өгчих» гэж байгаа бол donationware. -хэрэв хүүхэн тантай секс хийж байс... Амьдралаа гэж...
Өнөөдөр амьдралын нэгэн сайхан өдрийг жаргаж, үнэхээр сайхан амарч өнгөрүүллээ. За тэгээд амьдралд баярлалаа.
За за болий гэхдээ...
Зарим хүмүүс намайг АН-ыг өмөөрлөө. Яагаад АН ялах ёстой байсан юм бэ? г.м-ээр хандаж байна л даа.
Миний хувьд огт АН-ыг ялах ёстой гэсэнгүй. Ер нь л сонгууль шударга бусаар явагдсан байж болох юм гэдгийг л хэлсэн. Намын даргын хувьд намаа ялуулахын төлөө Хууль зөрчиж ч болох хэрэг үү? Уг нь бол аль аль намууд нь хууль зөрчсөн. Харамсалтай нь тэдгээр хүмүүсийн, намуудын хэнд нь ч хууль үйлчилдэггүй. Улаам цайм мөнгө тарааж яваа, хууль зөрчиж яваа нь, тэр тарааж яваа бичлэг нь зурагтаар гарч байсан хүн сонгуульд ялчихсан л явж байна шүү дээ. Хэрэв хууль хяналтын байгууллага сайн ажилладаг бол... Дайны үед үүнээс хэцүү байсан юм
Дайны үед энэнээс хэцүү байсан юм шүү! Муусайн юмнууд та нар өөрснийхөө амьдралыг тэр АНУ, Япончуудтай зүйрлэх эрхгүй! Дуугай байцгаа.
Төрийн түшээд тэр агуу хүмүүстэй бол зүйрлэх ч эрх та нарт байхгүй шүү!!! Тэд чинь өөр төрлийн тэнгэр гаралтай хүмүүс. Та нар ухнаталгүй дуугай урдах ажлаа сайн хийгээд сууцгаа. Харин ч та нарыг Африкчуудаас дээр амьдруулж байна, 1 сая төгрөг, 1.5 сая төгрөг өгий гээд байхад чимээгүй аваад сууж бай мэдэв үү! Юу? Битгий солиор чи. 20-уулаа нийлж байр аваад ороод амьдрахгүй юу! 5-уулаа нийлж машин аваад ээлжлээд унахгүй юу! Давраад байгаарай. Өгч байгааг ава... Үнэн үү үгүй юу мэдэхгүй...
Зарим нэгэн цуурхал сонсогдоод л байна. Нууцаар зохион байгуулалтанд орж жагсаал, цуглаан зохион байгуулах гэж байна гэх мэт... Гэхдээ залуусаа нэгдэж зохион байгуулалтанд орох нь зөв ч түр хүлээцгээгээрэй. Харин тэмцэлдээ зэр зэвсэг ашиглаж, цагдаа, цэрэг рүү дайрч, ямар нэгэн байдлаар мөргөлдөөн гаргаад хэнд ч ашиггүй шүү дээ.
Хэдийгээр ийм зүйл болж байгаа ч цагдаа ч, цэрэг ч хүн. Тэд тушаалаа биелүүлж яваа хүмүүс. Тэдэн дунд ч эрх чөлөө ардчилалыг хүсч байгаа олон хүн байгаа. Монголчууд бид хоорондоо байлдлаа гээд энэ бүхнийг хутгасан буруутай хүмүүс нь харж инээгээд, баярлаад ашиглаад ... Цагдаа нарын ард нуугдаад...Цагдаа нарт бол ямар ч буруугүй шүү дээ. Тэд нар тушаалаа биелүүлж л явсан. Тэднийг байлдааны буутай явах тушаал гаргасан тэр хүмүүс, бүхэл бүтэн 10 гаран цагийн турш Эвээр шийдэх ганц ч алхам хийгээгүй хоорондоо хэрэлдэж байсан. Одоо ч энд хэн хэн рүүгээ буруугаа чихэн маргалдах АН, МАХН-аас тэр ерөнхийлөгчөөс асуумаар байна? Өглөө эхлээд 15 цагийн үеэс чулуу шидэж эхлээд байхад гаартал нь огт чимээгүй суусан, бөгсөө хамгаалан нуугдсан, жирийн иргэд рүүгээ буу чиглүүлсэн тэр дээрх хүмүүсээс асуумаар байна. Тэднийг өмөөрөн бичиж байгаа ард түмнээсээ асуумаар байна. Бид ийм ардчилал, ийм ... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудМиний хаягуудын нэгNugjii АнгилалуудСүүлийн бичлэгүүдКомпьютерийн номын жагсаалтHTML хэлний код / Хэсэг - C- F/ break dance movie !!! Эрчүүдийн анхааралд !!! HTML хэлний код | Хэсэг - A-B | Компьютерийн хор уршиг Найзуудxvv Маша |