...:::WELCOME:::...

Сүлжээ чухал гэнээ :DD

Бичсэн: xvv
05:54 , 2007-10-19 .. Бичигдсэн: Хувийн .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
http://dulaan.blogspot.com/2007/06/v-vv.html

За байж яаж сүлжээ барьдаг болох уу

Өнөөдөр нэг л сонин сэтгэл тавгүй., онцгүй байна.. дотор муухайраад.. ганцаараа.. хийж байгаа юмнууд бүтэлгүйтээд,.. амжихгүй, тэгжийхад би энд ингээд цагаа үрээд...
...магадгүй маргааш сайхан өдөр болох байх :p Хэт их жаргаад, инээгээд байхаар маргааш уйлкжийгаан гээд хүмүүс тэгээд байдаг.. Би маргааш инээхийм байлгүй дээ

...Хүмүүсийг аймар санаад, бодоод байгаа мөртлөө тэрийгээ хэлж чадахгүй, нэтээр хараагүй хүндээ ч гэсэн... Заримдаа санаад бодоод, ярьмаар, бичсэнийг уншмаар санагдах.. Зүгээр л д...


iPod-д Монгол хэл суулгагч х.4

Бичсэн: xvv
17:07 , 2007-10-18 .. Бичигдсэн: Монгол онцлог .. 27 сэтгэгдлүүд .. Холбоос
Энэ Монгол хэл суулгагч нь зөвхөн iPod mini 1g, 2g, болон iPod 4g, iPod nano-ын 1g (хамгийн эхний загвар), iPod video хувилбаруудад зориулагдсан болно.
Хамгийн сүүлд iPod video хувилбар дээр ө ү үсгийг шийдэж чадахгүй нэлээд удсаны эцэст амжилттай боллоо. Хүлээлгэсэндээ хүлцэл өчье

1.  iTunes-ын 6-аас дээших хувилбарыг суулгасан байгаа бол Монгол хэл суулгахын тулд заавал uninstall хийж устгах хэрэгтэй.
(Таний iPod-ны firmware буюу доторх програмыг хуучин хубилбараар солиж  суулгах болохыг анхаараарай!)

Тэгээд Энд дарж iPod Updater татаж аваад суулгаарай)

2. Комьпютерээ дахин ачааллаад ду...


Youtube-ээс видео татагч

Бичсэн: xvv
14:12 , 2007-10-18 .. Бичигдсэн: Видео .. 17 сэтгэгдлүүд .. Холбоос
Youtube зэрэг сайтаас компьютер руугаа видео бичлэг татаж авдаг нэг аятайхан програм оллоо.
Youtube downloader гэдэг үнэгүй програм. веб сайт нь: http://youtubedownload.altervista.org/
Татаж авахад *.flv гэсэн файл файл хэлбэрээр татагдана. Энэ татаж авсан файлаа шууд Youtube downloader-аараа хөрвүүлж болох ба ЭСВЭЛ тэр хэвээр нь шууд үзсэн ч болно. flv төрлийн файл тоглуулдаг
FLVPlayer бас үнэгүй програм. web хуудас нь: http://applian.com/flvplayer/
Бас нэг сайн арга бол Firefox веб хөтөч дээр Flashgot add-on нэмж суулгаад хэрэглэх арга юм.
...


Meссенжерээр ирсэн...

Бичсэн: xvv
19:50 , 2007-10-12 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Ээждээ би согтуу очихгvй
Ижий тэнгэрт нар мандахаа больчихно
Намайг гэх цацлын сvv ээдэж
Наснаасаа урьтаж ижий минь өтөлчихнө
Ээж дээ би согтуу очихгvй
Ижий минь бvvвэйн дуугаа мартана
Энгэрийн цэцэг гандаж шувуу буцаад л
Ижий минь vсэнд намрын хяруу буучихна.
Ээж дээ би согтуу очихгvй
Энхрий хvvгээ тэнцэж ядан гуйвлахад
Элгэндээ мэгшиж дэндvv их гомдоод
Ижий минь надаасаа алсад явчихна
...


Хорвоо чи...

Бичсэн: xvv
09:01 , 2007-10-10 .. Бичигдсэн: Бодрол .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Өчигдөр нэг хужаа аврагдав... Өнөөдөр нэг Монгол залуу барилга дээрээс унаж нас барав... :(( Гэнэт хүйтэрснээс цасан шуурганд хэдэн Монгол хүн нас барав... Үүрэн телефоны хэрэглэгчид 1000000 хүрч нэг нөхөр гар утасны ачаар  хүн дуудаж цасан шуурганаас аврагдсан гэж ярьжийна...
Аяа хорвоо чи... Танайд хонъё нэвтрүүлгээр гарч байсан Тунгалаг бүсгүй нас барчихсан гэнэ...
Ум мани бадми хум... Би амьдарч байна. Ямар ч гэсэн бодож санаж байсан юмнуудаа нэг цэгцлээд, хийе гэж бодож байгаа юмнуудаа хийж чадах болох бүтэхээс эхлээд бага багаар хийж эхэлж байна. Болж байна бүтэж байна...
Өнөөдөр т...


Өө за за...

Бичсэн: xvv
21:50 , 2007-10-09 .. 21 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэг хужаа барилга дээр ажиллаж байгаад  виза нь дууссан ч юмуу яасан ч чинь тэгсэн буцкүй гээд амиа хорлоно гэж каран дээрээс үсрэх гээд од болон гялалзаад ТВ мэдээнүүдээр гараад байхын? Юу гэж ойлгох уу?


Биширмүү.

Бичсэн: xvv
00:32 , 2007-10-03 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Хүүхдийн сангийн Абу Али ибн Сины нэрэмжит шагналт, профессор НАМЖИЛЫН ГЭНДЭНЖАМЦ
Саяхан нэгэн агуу хүний 80 насны ойг тэмдгэлсэн семинарт суусан юм. Хэдийгээр одоо биднийг дээд тэнгэрээс харж суугаа ч энэ хүний зуу зуун шавь нар нь багшийгаа дурсан 80 насных нь ойг тэмдэглэн, нулимс цийлэгнүүлэн багшийгаа дурсан ярьж байгааг нь сонсоод уйлах гээд уйлж байгаагүй миний нүдэнд нулимс цийлэгнэж суусан... Үнэхээр ямар агуу хүн байгаа вэ..

Нэг багш маань хэлсэн. "...Хүн гэж ийм байх ёстой гэсэн загвар байдаг бол Гэндэн багш маань хүний Стандарт загвар боло...


Хайртай...

Бичсэн: xvv
08:25 , 2007-09-26 .. Бичигдсэн: Бодрол .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
Хайртай гэдэг үгийг ингэж хамаагүй хэлж болдог юм гэж үү?

...Амьдралыг чи алтаар үнэлбэл
Амьдрал чамайг алтаар үнэлнэ
Эс тоож сохор зоос шиг хандвал
Эргээд чамайг элсний ширхэг гэж үзээд үлээчихнэ...

Тиймшд амьдрал гэдэг бол хүнд ганц олдох алмас эрдэнэ...

...Ганц олдох амьдрал юм чинь дуртай юмаа л хий... Амьдрал утгагүй, үхээд л өгнө, тамхи тат, архи уу, архичин болсон ч яадгийн? г.м...

Гэвч ганц удаа олдсон эрдэнэ... Өөрөө л амьдралаа үнэлж, өөрийгөө хүндэлж, бусдыг хүндэлж, тэднээр өөрийгөө хүндлүүлэх.. болж өгвөл алдахгүй, алдлаа гэхэд алдаагаа давтахгүй...???
Гуйх, гу...


дандаа иймээрээ байх юмсан

Бичсэн: Маша
18:44 , 2007-09-24 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
би ойрд иx завгүй байлаа ёоx ядарч үxэx гэж байлаа ш дээ xэxэ одоо арай л гайгүй шүү xэсэг xугацаанд блогтоо бичмэл оруулж чадаxгүй xараад л яваад бсан энэ иx гоё зураг бгаа биз дээ xүүxэд бна гэдэг xамгийн гоё тэ xүн xөгширдөггүй бол яax бсан бол гэж би 10н жилдээ иx боддог блаа.Тэгээд юү болоx бсаныг нь бодоод л ...би бодолоо бичиx үү ингэж боддог блаа xүнийг xөгширүүлэxгүй бвал xүн төрөлxтөн там болоx байx гэж бодсон тиймээс 25нас xүргээд xөгширүүлэxгүй байя гэж бодлоо дараа нь дэлxий дүүрэн эмx замбараагүй үйлдэл эxсэx юм шиг санагдад.Тэгээд xөгширүүлж үxүүлэxгүй байx аргыг бодолоо:25наста...


Тэмцэл

Бичсэн: xvv
19:10 , 2007-09-23 .. Бичигдсэн: Янз бүрийн .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Маргаашнаас өөрөө өөртэйгөө тэмцэх тэмцлийн халуун өдрүүд эхлэнэ дээ. Хэхэ ядаж өглөө эрт босож хичээлдээ гүйх, ажлаа аль болох хурдан амжуулаад тарж ирээд маргаашдаа бэлдэх гээд л.. Магадгүй цааш цаашдын амьдралын хэвшил болох ёстой нэг долоо хоног, цаашдын амьдралын Модель байх... Одоогоор яг л оюутан байсан шигээ сайхан жаргаад л байна. :) Одоо арай жоохон хэтрэх гээд байх шиг байна хэхэ

Аа гэхдээ... ;)

 

Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга

Бага залуу болох тул тоглож наадахад цаг гарга

Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэхэд цаг гарга

Оюун ухаан дундаршгүй тул унш...



Нүд

Бичсэн: xvv
00:14 , 2007-09-23 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
Тунгалаг нэг тийм гүн уусаад орчихмоор, хязгааргүй гүн, цаанаа гунигтай ч юм шиг... Амьдралдаа анх удаа тийм гоё нүдийг харсан ч юм шиг... тув тунгалаг.. гялалзсан, дулаахан харцтай... Гэвч...

... ... ...

...Нээрээ тийм муухай эмэгтэй хүн, эх хүн байх ч гэж... арай ч дээ... адгууснаас л адгуус төрдөг байх л даа...

... ... ...

...Тэр зэрлэгийн оронд байхын төлөө, тийм нүдийг харж байхын төлөө магадгүй би лав юугаа ч өгөхөөс буцахгүй байсан ч байж магад...  Тийм адгууснууд... Яах ёстойм болоо... үнэхээр зүрх өвдмөөр... арай ч дээ.. бурхаан чи!!! Үнэхээр хэлэх үг олдохгүй, бачимдмаар байх юм...



Үгс 2007

Бичсэн: xvv
00:13 , 2007-09-23 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Өчигдөр манай блогмн-ы гишүүн хуульч Х.Тэмүүжингийн “Үгс...” номын 2 дахь хэвлэлийн нээлтийн өдөрлөг Интер номын дэлгүүрт болов.

Номын нэгдүгээр хэвлэлийг Тэмүүжингээс өөрөөс нь бэлгэнд авч уншиж байсан. Анх блог дээрээс нь ч бас уншиж байсан ч номыг нь бариад уншихаар бас арай л өөр. Анх уншиж эхлээд нэг л жоохон хэцүү хэллэгтэй, урт урт өгүүлбэрүүдтэй, нуршуу ч юм шиг санагдаж байсан ч жижигхэн ном болохоор цааш нь уншсан. Харин блогийнхон маань хамтраад хандив цуглуулаад энэ номыг дахин хэвлүүлэхэд тусласан юм байна. Энэ ном надад нэлээд нөлөөлсөн, юм өгсөн гэж бодогддог. Номыг том ...


Ухамсрын шанаа

Бичсэн: xvv
22:41 , 2007-09-20 .. Бичигдсэн: Хувийн .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Өчигдөр 4 шил боргионд согтсым байлгүй тэр хавиар нэлээн далчганав. ;) Сүүлдээ бас хүмүүст хацраа өгөөд цохи энэ тэр гээд томроод байсан чинь бурхан гуай сонсчиж. Хариж явах замдаа ухамсрын шанаа хүртдэг байшд. Тэрэнд баярлаад л сууж байна. Бурхан намайг дандаа сонсож байдгийм байна гээд ;)Тэгээд миний хүсэлтийг биелүүлжээ гэж...
Тэгээд тэрнээс болсон уу юунаас болсон толгой өдөржин дүүрч өвдөөд дотор муухай оргиж явлаа. Орой зааланд тоглож байгаад нилээн хүчтэй мөргөлдөж нэмэрлэж хачирлаад, харьж ирэхдээ үхдэл шиг юм орж ирж унтаад босч ирсэн чинь эгч маань банштай цай чаначихаж. Хөлс баас у...


Шийдвэр

Бичсэн: xvv
03:09 , 2007-09-19 .. Бичигдсэн: Охид, бүсгүйчүүддээ .. 33 сэтгэгдлүүд .. Холбоос
За саяхан нэг шийдвэр гаргацан.
Юу вэ гэхээр тамхинаас гарах... ...Татдаггүй байсан л даа. Тэхдээ гарч байгаа... Юу гэсэн үг юм бэ?
Хааяа шар айраг шимэнгээ тамхи гээч хорыг татаж устгах ажилд гар бие оролцдог байснаа саяхны нэг өдрөөс тэр хорыг өөр бусад зарим нэг нөхөдтэй нь хамт хаяхаар шийдэв. Одоо дахиж ам руугаа явуулахгүй гэсэн шийдвэр байлаа гэж.

Энэ тэгээд бид нарт ямар хамаатаймбэ? би тамхи үнэртсэн охинтой өөрөө тамхи таталгүйгээр үнсэлцэж чаддаггүймаа... Тэгээл дараа үнсэлцэж магадгүй гээд чамд ч бас хэлжийхгүй юу даа ;)

Эрчүүд бол яахав татаа тат. охидуудаа битгий тамхи...


Зүүдэндээ ч Хардаастай

Бичсэн: xvv
08:27 , 2007-09-18 .. Бичигдсэн: Янз бүрийн .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Хардалтаа гэж... Би нээрээ муухай хартай нөхөр байшүү. Сүүлдээ зүүдэндээ хүртэл харддаг болсон байна хэхэ. Саяхан нэг зүүд зүүдэлсийн. Тэгсэн ингэдийн. Би цахилгаан шат хүлээгээд зогсож байсан чинь ирээд онгойсон чинь манай хэд бүгдээрээ суужийхын тэгснээ өө багтахгүй суулгахгүй гээл намайг түлхээл би оркээл хэхэ тэгсэн Юки, Үнка 2 хамгийн наана зогсцон бүүр түлхсээр байгаад суулгахгүй яваад өгчийгаам. Би тэгээл шарандаа хойноос нь шатаар гүйгээ л...
...Тэгээ л орой болохоор байнгын гэгэлзээстэй... Нөгөө хэд чинь уулзаж байгаам биш байгаа гээл байнгын хардаастай... Эртүүд тэр нэг хүн бол байг...


Шүдээ гэж...

Бичсэн: xvv
01:09 , 2007-09-18 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 17 сэтгэгдлүүд .. Холбоос
Шүд, амны эрүүл байдлаас маш олон төрлийн өвнүүд хамаардаг. Нөгөө хоолойны өвчин зүрхэндээ ордог гэдэг өвчинд хүртэл хорхойтой шүд нөлөөлдөг байх юм. Мөн хоолны зажлалтаас ходоод гэдэсний замын өвчнүүд үүсч байдаг байна. Амны хөндий бохир байхад тэнд нянгууд өсөж үржин өвчлүүлдэг байна.

Хүүхдийн шүдийг дээд доод 4, 4н шүд гарч ирснээс хойш тогтмол угааж хэвшүүлэх хэрэгтэй ба чихэрлэг зүйлийг битгий ид гэхийн оронд анхнаасаа өөрснөө өгөхгүй байх хэрэгтэй гэнэ. Мэдээж хүүхэд л болсон хойно битгий, боль гээд за гэсэн ч хэдхэн минутын дараа мартаад л гүйж явдаг шүү дээ.

Монгол эцэг эхчүүд х...


Сонсоод хэрэггүй солиотой хүн ярьжийна...

Бичсэн: xvv
01:57 , 2007-09-09 .. Бичигдсэн: Хувийн .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос

...Өчигдөр түүнийг зүүдэлсэн... Мэдэхгүй юмдаа. Үнэндээ би тэрэнд үнэхээр дурлачихаж.. Тэр ч намайг алган дээрээ байгаам шиг харж, миний бодлыг уншаад байгаа ч юм шиг... Тэгээд намайг шоолоод л инээгээд л, яг өчигдөр зүүдэнд ирсэн шигээ... Түүнтэй хамт байхад төрдөг тэр нэгэн сонин сэтгэгдэл... Хэнтэй ч тэгдэггүй мөртлөө, бас нэг л ойртуулдаггүй тэр нэг хүч нь, тэхдээ л ядаж биенд нь шүргэмээр санагддаг... Тэгээд замын голд нэг тэвэрч аваад нэг дэлбэ өшиглүүлээд (уянгын халил тийм юм болоогүй шүү. Мөрөөдөхөд мөнгө төлкүйээ гэж хэхэ)

Хайртай түүндээ бол хага цохиулсан ч яахав

Үзэсгэлэнт т...



Хайр чи хаана байна

Бичсэн: xvv
12:39 , 2007-09-08 .. Бичигдсэн: Хувийн .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос

Эмэгтэй хүнтэй зөв харьцах, нэг тийм авъяастай болмоор байнаа.. лааг юмнууд төлөвлөсөн ч яг цагаа тулаад ирэхээр, мэдрэл гацаа болчихымаа...

Ядаж уулзах юмсан гэж бодсон мөртлөө яагаад ч юм нэг л болкүй...  Тэгээд байнгын буруу үйлдэл хөдөлгөөн хийнэ. Явцгүймаа. Хэзээ нэг хүн болж ялаа алж сурахым бол доо. Одоо 50-ийн талыг өнгөрөөд явж байж ийм байгаам чинь энэ янзаараа үхэх хүртлээ том болж амжкүй бололтой хэхэ  Нис ба нисээ дуулаад л нисээд байхаас

...Гудамжаар гунигтайхан тэндээг....

Найз охины хойноос хичнээн ч мөнгө зарж гүйлээ ч хоосон хоцорч болно харин мөнгөний хойноос гүйвэл х...



дандаа л боддог байсан...

Бичсэн: Маша
23:49 , 2007-08-25 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Би багадаа зураг зураx дуртай xүүxэд байлаа зүгээр сууx болгондоо цаас xарандаа нийлүүлээд л суудагсан xэрэгтэй xэрэггүй бааxан юм сараачаад л... xааяадаа xичээлээ xийxгүй байна гэж ээждээ зэмлүүлдэг байсан маань одоо бодоxнээ өөрийнxөө бодол санааг бийрээр дамжуулан цаасан дээр буулгадаг байсанаа сая л ойлгосон.Зураг болгон маань миний бодол санаа байсан.Мөнxийн усыг xайж байгаа xүн, эсвэл мөнxийн усыг авч нисч байгаа xун гээд л иxэвчлэн иймэрxүү зүйл зурдаг байсан шүү тэр үеийн бодол маань одоо xэрнээ миний ой тойноос гардаггүй юм.Мөнxийн усыг олоx юмсан гэсэн бодол толгойноос маань салдаггү...


сонин хачин зурагнууд

Бичсэн: Маша
22:27 , 2007-08-25 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Xэxэ миний блогийн уншигч та бүxэнд сонин xачин зурагнуудыг үзүүлэxээр бэлдлээ гоё гоё зурагнууд шүү 


{ Сүүлийн хуудас } { 51 -р хуудас Нийт хуудасны тоо: 59 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Миний хаягуудын нэг
Nugjii

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Компьютерийн номын жагсаалт
HTML хэлний код / Хэсэг - C- F/
break dance movie
!!! Эрчүүдийн анхааралд !!!
HTML хэлний код | Хэсэг - A-B |
Компьютерийн хор уршиг

Найзууд

xvv Маша